Ерөнхий сайд Япон улсыг зорилоо

2019-10-21 0

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцохоор өнөөдөр /2019.10.21/ Токио хотыг зорилоо.

Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны өндөр түвшний зочид төлөөлөгчид уригдсан байна.

Тухайлбал, Британийн ханхүү Чарльз, АНУ-ын Тээврийн сайд Илэйн Чао, БНСУ-ын Ерөнхий сайд И Наг-ён, Туркийн Ерөнхийлөгч P.Т.Эрдoан, БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Ван Чишан нар уг ёслолд оролцох бөгөөд Япон улсын Засгийн газар Эзэн Хааны сэнтийд залах ёслолд 148 сая ам.доллар зарцуулах аж.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн энэ үеэр Ерөнхий сайд Абэ Шинзотой хоёр талын уулзалт хийж, хоёр орны харилцааны талаар ярилцана.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд

2021-01-25

С.ГАНБААТАР: БАНКНЫ ХУУЛИН ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАЛУУ, ЗОРИГТОЙ ГИШҮҮДЭЭ ӨМӨӨРНӨ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

2021-01-22

Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.

2020-10-08