Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио маргаашнаас ашиглалтад орно

2019-10-20 0

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио маргаашнаас ашиглалтад орно.

Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур тавьсан ба ирэх даваа гаригаас ажиллаж эхэлнэ.  Хөдөлгөөний эрчмээс үл хамааран явган зорчигч байхгүй тохиолдолд ч хориглосон улаан гэрэл асаж хөдөлгөөнийг саатуулдаг байсныг өөрчилж явган зорчигч ирсэн тохиолдолд өөрсдөө асаах боломжтой болж байгаа ба замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж жолооч нар шаардлагагүй зогсолт хийхгүй болж байна.
Явган зорчигч гарцаар гарах үедээ товчлуурыг дарж ямар гэрэл асаж байгаагаас шалтгаалан 15-20 секундын дараа зөвшөөрсөн ногоон гэрэл асаж явган зорчигч нар гарцаар зам хөндлөн гарах боломжтой болж байгаа юм.
Харин жолооч нар үүнээс үл хамааран гэрэл дохионы зохицуулга бүхий явган хүний гарцын орчим хурдаа тохируулж анхаарал болгоомжтой яваарай. Энэ мэдээллийг  Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр өөрийн нүүр номондоо нийтэлжээ.

Холбоотой мэдээ

ГУРВАН ГИШҮҮНИЙГ 33 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭР ЗОДСОН БОРООХОЙ НЬ ХЭНИЙХ БАЙВ?

Шинэхэн парламентчид банкныхнаас хуулиа аварч чадах болов уу? Гурван залуу гишүүн 33 тэрбумын зээлэ

2021-01-22

ДЭМБ баталгаажуулсан коронавирусын анхны вакцин “Pfizer/BioNTech”

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020.12.31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвара

2021-01-01

2021 онд агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, “Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн б

2020-12-31