Хар салхины улмаас есөн хүн нас бараад байна

2019-10-13 0

Японы засгийн газраас  хар салхины талаар олон нийтэд цаг үеийн мэдээлэл өглөө.

Одоогийн байдлаар нийт 9 хүн нас барж, 15 хүн ор сураггүй алга болсон байна. Усанд автсан газар онцгой байдлын сайд, батлан хамгаалах сайд нар томилогдон ажиллаж байгаа бөгөөд цэрэг цагдаа, гал унтраах алба гээд нийт 27000 хүн үерийн голомтод хүний амь нас аврах аюулгүй ажиллагааны чиглэлээр ажиллаж байна.
11:30 минутанд хэрэглэгчийн цахилгаан тасарсан байдлыг харуулахад:
Ибаракид 25400
Точиги 3300
Гүнма 2400
Сайтама 1300
Чиба 101900
Токио 2500
Канагава 39600
Яманаши 2700
Шизоака 15800 айл өрх, албан газрын цахилгаан тасарсан байна .
Абэ Шизо сайд “Цахилгааны тасралт, усны хүрэлцээ, зам тээврийн асуудалыг яаралтай хэвийн байдалд нь оруулахын төлөө бүх хүчээ дайчлан засгийн газар ажиллаж байна “ гэжээ.

Холбоотой мэдээ

БНХАУ энэ онд 75 сая тонн нүүрс импортлоно

“Монгол нүүрс” ассоциацаас БНХАУ-ын “Today think thank” байгууллагатай хамтран 2021 онд  хоёр улсын

2021-02-03

Вашингтонд ажиллаж буй монгол эмчийн бичвэр

АНУ, Вашингтон мужид монгол эмч бүсгүй коронавирустай тэмцэн ажиллаж байна. Эмч бүсгүй энэ тухайгаа

2020-03-21

Нохойноос корона вирус илэрлээ

Хонконгт нохойд хийсэн шинжилгээгээр COVID-19 вирус илэрч оношлогдсон тухай мэдээлэл Дэлхийн мал амь

2020-03-10