Хастөмөрийн Бээжинг цагдан хорилоо

2019-10-13 0

 

“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн, Хөвсгөл аймгийн уугуул Хастөмөрийн Бээжинг Эрүүгийн цагдаагийн газрынхан баривчилж 461-р хорих ангид цагдан хорьжээ.

Х.Бээжин тэргүүнтэй “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ нь өнгөрсөн зургадугаар сараас Сэлэнгэ аймагт ашигт малтмалын тухай хуулийн зөрчин үйл ажиллагаа явуулж буй  хятад-монгол бүлэглэлтэй тэмцэж, дуу хоолойгоо төр засгийн өндөрлөгүүдийн сонорт хүргэж чадсан.

Тийм  ч учраас МУ-ын ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг чиглэл өгч, ажлын хэсэг байгуулагдан ажилласнаар өнөөдөр Сэлэнгэ аймагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй компани, хувиараа алт олборлогчдын асуудал цэгцэрсэн.

Тус байгууллага байгаль хамгаалах үйлсээ үргэлжлүүлж Хөвсгөл аймгийн 27 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар 2019 оны 10-р сарын 10-ны өдөр хэвлэлийн хурал зохион байгуулсан.

Ингэхдээ Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг байгаль орчны хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахгүй байгаа талаар мэдэгдэл хийсэн. Гэтэл Х.Бээжинг хэвлэлийн хурал хийсэн өдрийн орой нь Эрүүгийн цагдаагийн газраас баривчилж, хорих 461-р ангид цагдан хорьжээ.

 

Холбоотой мэдээ

50 граж чөлөөлж явган хүний зам тавина

Тоосгон 50 гарааш чөлөөлсөн газарт 2 метр өргөнтэй явган хүний зам шинээр тавина. Баянгол дүүрэгт

2021-07-26

Б.Бат-Эрдэнэ: Шатахууны хувийн жин бага зэрэг зөрчлүүд илэрсэн

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар албан

2021-07-22

ЭТТ: Цагаанхад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг гардууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” Х

2021-02-08