Эх нялхасын эмнэлэг элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ

2019-10-12 0

Эх хүүхдийн, эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ.

ЭХЭМҮТ-ийн олон улсын стандарт хангасан мэс заслын нэгдүгээр зэрэглэлийн тасагтай болсон учир хүүхдэд элэг шилжүүлэн суулгах болон бусад өндөр технологи шаардсан нарийн мэс заслуудыг хийх бэлтгэл ажил эхэлжээ.

УИХ, Засгийн газар энэ тасагт долоон сая еврогийн санхүүжилтийг шийдэж өгсөн бөгөөд тоног төхөөрөмжүүд нь Герман улсаар онгоцоор тээвэрлэгдэн ирж байна.

Тус эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэний эмгэгийн клиникийн хяналтад элэг шилжүүлэн суулгуулсан болон суулгуулах шаардлагатай нэг, гурав, тав, зургаа, долоо, ес, арван сартайгаас эхлээд 13 хүртэлх насны 78 хүүхэд байгаагийн дөрөв нь Монголд, нэг нь БНСУ-д мэс засал хийлгэжээ.

Харин 73  хүүхэд санхүүгийн боломжгүй, цөөн хэдэн хүүхэд донор олдохгүй шалтгаанаар хүлээж байгаа аж.

Холбоотой мэдээ

Оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хүсэлтийг цахимжууллаа

Гадаадын иргэн, харьяатаас газраас "COVID-19" вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монг

2021-02-08

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 333 дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Улсын хэмжээнд 02 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 29 суманд нийт 333

2021-02-08

БНХАУ энэ онд 75 сая тонн нүүрс импортлоно

“Монгол нүүрс” ассоциацаас БНХАУ-ын “Today think thank” байгууллагатай хамтран 2021 онд  хоёр улсын

2021-02-03