Сурагчдын улирлын амралт аравдугаар сарын 28-наас эхэлнэ

2019-10-08 0

2019-2020 оны хичээлийн жилийн нийслэлийн болон орон нутгийн сурагчдын амрах хуваарийг хүргэж байна. Нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллэж аравдугаар сарын 28-наас эхлэн долоо хоног амарна.

Нийслэлийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд:

  • I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 01-нийг дуустал 1 долоо хоног буюу ажлын таван өдөр
  • II улирал 12 сарын 23-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
  • Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
  • III улирал 3 сарын 23-наас эхэлж 4 сарын 3-ныг дуустал 2 долоо хоног
  • Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас амрах юм.

Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд:

  • I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 01-нийг дуустал 1 долоо хоног
  • II улирал 12 сарын 30-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
  • Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
  • III улирал 3 сарын 23-4 сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
  • Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас эхэлнэ.

Холбоотой мэдээ

”ДОЗ” энтертайнментийн ”Тусгаарлагдсан шинэ жил” цуврал ”VOO”-д орлоо

"ДОЗ" энтертайнмент дэлгэцийн шинэ бүтээлээ үзэгчдийн хүртээл болголоо. Энэ хамт олон сүүлийн үед га

2020-12-18

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ӨРНӨЖ БАЙНА

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд 2020.09.22-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 4

2020-09-23

Хотын төв ассан шар өвсний түймрийг унтраахаар ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Хүүхдийн ордны замын урд талд шар өвс шатаж байна гэсэн дуудлага

2020-06-16