Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар  Д.Ганзоригийг томилохыг дэмжлээ

2019-10-04 0

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал А.Ганбат өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар бригадын генерал Д.Ганзоригийг томилохоор зөвшилцөх саналаа УИХ-д ирүүлсэн. Үүнийг өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэж, бригадын генерал Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох саналыг дэмжсэн юм. Тэгвэл өнөөдөр ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Түүний товч намтрыг танилцуулъя.

Төгссөн сургууль:

1980-1990 онд ЗХУ-ын наймдугаар дунд сургууль
1990-1995 онд ОХУ-ын Цэргийн дээд сургууль
1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль
2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа
2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж
2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллеж

Ажилласан байдал:

1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч
1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш
2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга
2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн
2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн дарга
2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт
2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга
2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд

2021-01-25

С.ГАНБААТАР: БАНКНЫ ХУУЛИН ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАЛУУ, ЗОРИГТОЙ ГИШҮҮДЭЭ ӨМӨӨРНӨ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

2021-01-22

Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.

2020-10-08