ХЭНТИЙ: Шатаж байсан гэрээс долоон хүнийг амжиж гаргажээ

2019-10-04 0

Есдүгээр сарын 28-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд хоёр айлын гэр шатаж байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээн авч хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Суманхүү, цагдаагийн ахлагч Э.Наранбаатар, тус сумын иргэн Д.Мөнхбат нар очжээ.

Тэд шатаж байсан гэрээс долоон хүнийг гаргаж амь насыг нь аварсан байна.

Алба хаагчдыг очиход эзэнгүй нэг гэр нь шатаж дуусаад, хажуу талын айлд гал авалцаж байжээ. Шатаж байсан гэрт зургаан хүн угаартсан байсныг аврагчид шуурхай ажиллаж гаргажээ.  Тэд хамгийн сүүлд гэрт хүн үлдсэн эсэхийг шалгахад нэг настай охин орны хөлд унаж угаартсан байсныг олж аварчээ.

 

Холбоотой мэдээ

Орон нутгийн иргэдийг нийслэлээс буцаах хуваарь гарлаа

Нийслэлийн онцгой комиссоос орон нутгийн иргэдийг буцаах хуваарь гаргалаа. Нийслэлийн онцгой коми

2021-01-25

Малын хөлийн татварыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулна

УИХ-аас 2020 оны арваннэгдүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуули

2021-01-02

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИАС ЦОГТЦЭЦИЙ СУМАНД 500 ШИРХЭГ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР ХАНДИВЛАЛАА

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд кроновирус уушгины хатгалгааны иммуглобины

2020-11-18