Боловсролын салбарт нийт 47.4 мянган багш ажиллаж байна

2019-10-04 0

Өнөөдөр Монголын багш нарын баярын өдөр.

Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр, Монгол Улсын боловсролын салбарт нийт 47.4 мянган багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байгаагийн 40.1 мянга нь улсын сургуульд багшилж байна. Үүнээс сургуулийн өмнөх боловсрол 7.8, ерөнхий боловсролын сургуульд 30.4, МСҮТ-д 2.5, их дээд сургуульд 6.7 мянган багш ажиллаж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсролын багш хамгийн их ачаалалтай буюу нэг багшид ногдох хүүхдийн тоо 31 байна. Харин ЕБС-ийн нэг багшид 20  сурагч, МСҮТ-ийн нэг багшид 15, их дээд сургуулийн нэг багшид 24 суралцагч ногдож байна.

Харин ЕБС-д 2018 оны байдлаар 30.4 мянган багш ажиллаж байгаа бөгөөд тэдний 82 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. ЕБС-ийн нийт багш нарын 14 хувь нь магистр, доктор, 13.1 мянга нь мэргэшлийн зэрэгтэй. ЕБС-ийн нэг багшид 20 хүүхэд оногддог бол бага бүлгийн багшид 31 хүүхэд оногдож байна.  Улсын нэгдсэн төсвийн нийт зардалд боловсролын салбар 15 хувь эзэлдэг. Боловсролын салбарын дундаж цалин 2018 онд 760.2 мянган төгрөг байсан байна.

Холбоотой мэдээ

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК 90 ОЮУТАНД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО

2020-2021 оны хичээлийн жилд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт ха

2020-10-28

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2020-2021” ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗАРЛАГДЛАА

“Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2020-202

2020-09-24

Зургаан настнуудын бүртгэлд 2015 оны хүүхэд хамрагдахгүй

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг ирэх сарын 3-ны өдрөөс цахимаар бүртгэнэ. Нийсл

2020-07-24