Сэрэмжлүүлэг: Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрч, цас орно

2019-09-29 0

Есдүгээр сарын 30, аравдугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар , 2-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар цас орж, салхи 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна.

Иймд, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Хармагтайн ордын 53,1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэлээ

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан

2020-12-31

Хустайн нуруу цогцолбор газрын 16 ажилтан орон сууцтай боллоо

Монгол Улс, ХБНГУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Био

2020-12-26

Эрдэс баялгийн судалгаанд тавигдах шаардлагыг цахимаар хэлэлцэнэ

Эх сурвалж: www.mmhi.gov.mn Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газар болон Үндэ

2020-12-21