60 тэрбумын Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг Баасан гарагт шүүнэ

2019-09-23 0

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт Тагнуулын Ерөнхий Газар Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар хэрэг үүсгэн шалгасан. Тус газраас өнгөрсөн наймдугаар сарын эхээр тэднийг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт шилжүүлсэн билээ.

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт товлогдсон байна.

Хэргийг сануулахад, Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь төрийн албаны ахлах мэргэжилтнээс дээшээ бүх албан тушаалыг зарах төлөвлөгөөг намын дарга М.Энхболддоо танилцуулж буй аудио бичлэг алдагдаж, улмаар олонд ил болсон билээ.

Холбоотой мэдээ

Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.

2020-10-08

Биеийн тамир, спортын улсын хороо байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн

2020-08-12

Б.Батзоригийг 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ

Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх

2020-08-04