Алтай таван богд ууланд сураггүй болсон гадаадын иргэнийг хайж байна

2019-09-23 0

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум “Алтай таван богд” ууланд авиралт хийгээд буцаж ирээгүй иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Тодруулбал, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т АНУ-ын харьяат иргэн 40 настай, эрэгтэй П энэ сарын 18-ны өдөр “Алтай таван богд” ууланд авиралт хийгээд, 20-ны өдөр буцаж ирэх байсан ч сураггүй алга болжээ.

Энэ тухай мэдээллийг есдүгээр сарын 21-ний өдрийн 22:11 цагт аялал жуулчлалын “Алтай тур” ХХК-ийн ажилтан Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашинтай 09.22-ны өдрийн 05:00 цагт “Алтай таван богд” уулын чиглэлд явж, мөн өдрийн 17:30 цагт тус уулын “Хаалт” гэдэг газар буюу Вест кампт очиж хоножээ. Өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагаас эхлэн эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Холбоотой мэдээ

”ДОЗ” энтертайнментийн ”Тусгаарлагдсан шинэ жил” цуврал ”VOO”-д орлоо

"ДОЗ" энтертайнмент дэлгэцийн шинэ бүтээлээ үзэгчдийн хүртээл болголоо. Энэ хамт олон сүүлийн үед га

2020-12-18

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ӨРНӨЖ БАЙНА

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд 2020.09.22-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 4

2020-09-23

Хотын төв ассан шар өвсний түймрийг унтраахаар ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Хүүхдийн ордны замын урд талд шар өвс шатаж байна гэсэн дуудлага

2020-06-16