Ө.Батзул шөвгийн наймд шалгарлаа

2019-09-22 0

Чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 97 кг жинд өрсөлдөж буй “Аврагч” спорт хорооны тамирчин Ө.Батзул шөвгийн 16-д Азийн наадмын хошой мөнгөн медальт Киргизстаны бөх Магомед Мусаевыг 4:4 харьцаатай ялж, шөвгийн 8-д шалгараад байна.

Хэдийгээр хоёр бөхийн оноо тэнцсэн ч бүхэл онооны ялалт манай бөхийн талд ирсэн юм. Одоо түүнийг Казахстаны бөх Алишер Ергаль дунд шөвөгт хүлээж байна. Хэрвээ өрсөлдөгчөө ялж чадвал алдарт А.Садулаев болон Умард Македон улсын бөх М.Нуров нарын ялсантай нь хагас шигшээд барилдана.

Эрэгтэй 61 кг-н жинд өрсөлдөж буй дэлхийн аваргын хүрэл медальт Т.Түвшинтулга Японы бөхийг ялж гараагаа сайхан эхлүүлсэн ч дараагийн шатанд Оросын М.Идрисовт 4:1 харьцаагаар, 79 кг-н жинд өрсөлдсөн Д.Гомбодорж Словакийн бөхөд, 125 кг-н жинд өрсөлдсөн Д.Хүдэрбулга өрсөлдөгчдөө ялагдаад байна. Д.Хүдэрбулгыг ялсан Ираны бөх дунд шөвөгт Украйны бөхөд ялагдснаар манай бөхөд дагах барилдаан хийх боломжгүй болжээ.

Холбоотой мэдээ

Мал, амьтны халдварт өвчний өвчлөлийн тоо буурсан үзүүлэлттэй байна

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолын хүр

2021-01-25

Ихэнх нутгаар явган болон зөөлөн цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа уулархаг нутгаар цас орж, нутгий

2021-01-25

Хармагтайн ордын 53,1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэлээ

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан

2020-12-31