“Соёлын элч” -ээр ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ

2019-09-22 0

Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч”  ажиллуулах журмыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан билээ.  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий “Соёлын элч” нь боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн хорооныхоо иргэдийн хүндлэлийг хүлээсэн, олонд танигдсан, үлгэр дуурайлал болсон 18-аас дээш насны иргэн байх юм. “Соёлын элч”-ээр ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 07-ны өдрийг дуустал дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст бүртгэж байна. Хорооныхоо нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд, залуучууд, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хотын соёлыг төлөвшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэн та бүхнийг урьж байна.

Холбоотой мэдээ

Цар тахлын дүн шинжилгээ хийхэд зориулсан систем ашиглаж эхэллээ

“Нэг хаалга – Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд болон цаашид гамшгийн үед удирдлагыг оновчтой ш

2021-02-17

Толгойт дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг дөрөвдүгээр сараас нүүлгэн шилжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөв

2021-02-08

Өрх бүрт 30 шуудай сайжруулсан түлш өгч эхэллээ

Баянгол дүүрэг гэр хорооллын найман хорооны өрхүүдэд 6,487.5 тонн сайжруулсан шахмал түлшийг ү

2021-02-03