Нийслэл орчмын ойг хамгаалах төсөл эхэллээ

2019-09-12 0

НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (ЭСКАП) болон НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрөөс “Хотын нөөц баялгийн тогтвортой менежментийг нэвтрүүлэх замаар Тогтвортой хөгжлийн зорилтыг нутагшуулах нь” төслийг Камбожийн Баттамбан, Тайландын Надий, Филиппины Нага ба Фижигийн Насину, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотуудад хэрэгжүүлэхээр төслийн санал ирүүлсэн 84 хотоос сонгон шалгаруулсан.

Энэхүү төсөл нь хотын хэрэглээ ба үйлдвэрлэлийн системийн байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөг хамгийн дээд хэмжээнд хүргэж, сөрөг нөлөөг багасгахын тулд орон нутгийн засаг захиргааны болон бусад оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой.

ЭСКАП болон Азийн сан, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран Улаанбаатар хот орчмын ой, ногоон бүсийн хамгаалалт, тулгамдаж буй асуудлуудад шийдэл олох зорилтыг тавиад байна. Тус чиглэлийг Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолтой уялдуулан сонгосон. Хууль бус мод бэлтгэлт нь Улаанбаатар хотын ойн нөөцөд аюул учруулж буй хүчин зүйлүүдийн нэг байсаар ирсэн. Төслийн хүрээнд түүхий нүүрсний хориг хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ойн санд учирч болзошгүй эрсдэлийг даван туулах шийдлийг системийн сэтгэлгээнд үндэслэн талуудын оролцоотойгоор тодорхойлж, тоон мэдээллийг цуглуулан, дүн шинжилгээ хийсний дагуу техникийн туслалцаа үзүүлэх юм.

 

Холбоотой мэдээ

Цар тахлын дүн шинжилгээ хийхэд зориулсан систем ашиглаж эхэллээ

“Нэг хаалга – Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд болон цаашид гамшгийн үед удирдлагыг оновчтой ш

2021-02-17

Толгойт дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг дөрөвдүгээр сараас нүүлгэн шилжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөв

2021-02-08

Өрх бүрт 30 шуудай сайжруулсан түлш өгч эхэллээ

Баянгол дүүрэг гэр хорооллын найман хорооны өрхүүдэд 6,487.5 тонн сайжруулсан шахмал түлшийг ү

2021-02-03