19 сурагч үдийн хоолноос хордож, эмчлүүлж байна

2019-09-12 0

“Цэцээ гүн” сургуулийн байранд байрладаг “Уудам Монгол” ахлах сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсан байна. Улмаар 14 сурагч ХӨСҮТ -д хэвтэн эмчлүүлж, таван сурагч гэрээр эмчлүүлж байгаа аж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр, “Уудам Монгол” сургуульд есдүгээр сарын 11-ний  өдрийн хоолонд тахианы зутан шөл, үхрийн махан котлет өгч 103 сурагч, есөн багш, ажилтнууд хооллосон байна. Тус сургуулийн хоолыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг ”Фаунд таун” ресторанаас нийлүүлдэг юм байна.  Шалгалтын явцад тус сургуулийн 6-11 дүгээр ангийн дөрвөн хичээлийн танхимаас 15 арчдас, коридорт байрлах цэвэр усны төхөөрөмжийн уснаас дээж авч шинжлүүлэхээр НМХГ-ын Төв лабораторид хүргүүлсэн бөгөөд  хоолны дээж аваагүй, хоол хүнсийг хадгалалтын шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэн түгээж олгосон зөрчил илэрсэн байна.

Холбоотой мэдээ

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК 90 ОЮУТАНД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО

2020-2021 оны хичээлийн жилд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт ха

2020-10-28

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2020-2021” ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗАРЛАГДЛАА

“Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2020-202

2020-09-24

Зургаан настнуудын бүртгэлд 2015 оны хүүхэд хамрагдахгүй

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг ирэх сарын 3-ны өдрөөс цахимаар бүртгэнэ. Нийсл

2020-07-24