Т.Дэлгэрмөрөн: Ходоодноос хоёр ургацаг тайрсан, авахгүй бол хавдар болох байж

2019-09-11 0

Дуучин Т.Дэлгэрмөрөн гэргийнхээ хамт бурханы оронд очиж далай багшаас адис авах, Солонгос дахь монголчууддаа тоглолт хийх зорилгоор аялаж яваа. Монголчуудын хайртай дуучин, бүсгүйчүүдийн даган дуурайх бахархал болсон үзэсгэлэнт гэргийн хамтаар аяллын сонингоо нүүр номын хуудсаар хуваалцсаар явна. Дээгий Далай ламыг гурван өдөр даган баясах хурлын үеэр Монголын бурхан шашинтныхаа төлөө урлан бүтээсэн “Этүгэн” цомгоо өргөн барьсан билээ.

Хосууд их адислалаас буцаж Солонгос улсад ирээд  Ганнам дүүргийн томоохон эмнэлэгт эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамрагджээ. Энэ талаар дуучин залуу нүүр номондоо “…Эмнэлэгтээ ороод л эмчтэйгээ уулзаад хүснэгтээ бөглөөд л унтуулдаг тариагаа хийлгүүлээд сэртэл бүх зүйл болоод өнгөрсөн байна. Лав миний ходоодноос хоёр ургацаг тайрж авсан гэсэн. Хэрэв тэрийг аваагүй бол хавдар болох байжээ. Заа ингээд л зөв хооллолт эрүүл хүнс гээд л олон юм ярьвал дуусахгүй.Бид чинь яадаг л билээ. Ямартай ч амьдралынхаа тал замд биендээ бүрэн шинжилгээ хийлгэж засварт орсондоо л баярлаж байна даа бурхан минь. “Далай Монгол” компаний Тулгаа ахтайгаа холбогдож эмчилгээ хийлгэсэн энэ эмнэлэгт одоо ингээд хамаг зүйлээ даатгаж байх шиг. Элдэв юм болвол эргээд л жижиг сажиг зүйлүүдээ шинжлүүлээд сувилуулаад засвар хийлгээд явчихна даа…” хэмээн хуваалцжээ.

Холбоотой мэдээ

Өвөрмонголчууд Б.Чинбат, Ц.Сарнай нарт 45 сая төгрөг хандивлалаа

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах эмчилгээ үйлчилгээний төлбөртөө хандив цуглуулахаас өөр арг

2020-01-15

Ялалт буюу М.Баярбатын найз бүсгүй

"Хэцүү анги" ОАК-ны Тэнүүний дүрээр олонд өөрийгөө таниулж чадсан жүжигчин М.Баярбат. Тэрбээр яг одо

2019-11-07

Монгол хүүхдүүд “Бродвэйн” жүжгийг амилуулна

Энэ сарын 24, 25, 26, 29-ний өдрүүдэд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа дэлхийн алдарт Бродвей

2019-10-21