Засгийн газар өнөөдөр нууцын зэрэглэлтэй асуудал хэлэлцэнэ

2019-09-11 0

Засгийн газрын Лхагва гариг бүрт хуралддаг ээлжит хуралдаан өглөө 08 цагт эхэллээ. Өнөөдөр нийт 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Хөрөнгө гаргах тухай, Орон сууц хувьчлах тухай, Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны дүнгийн тухай, Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэх тухай, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Хүүхэд харах үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээс гадна хоёр нууцын зэрэглэлтэй асуудал хэлэлцэх аж.

Түүнчлэн нийтийн тээврийн салбарт авах арга хэмжээний талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Даваа гаригт Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсний дагуу зарим газрыг тусгай хамгаалалтад авах асуудлын талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат  Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийх юм.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд

2021-01-25

С.ГАНБААТАР: БАНКНЫ ХУУЛИН ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАЛУУ, ЗОРИГТОЙ ГИШҮҮДЭЭ ӨМӨӨРНӨ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

2021-01-22

Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.

2020-10-08