Э.Аззаяа нарыг шүүх хурал хаалттай байдлаар эхэллээ

2019-09-10 0

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа нарт холбогдох хэргийг өнгөрсөн тавдугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.

Тодруулбал, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Э.Аззаяа нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болгож, хээл хахуул өгсөн гэх гурван хүнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Мөн хэрэгт холбогдолтой бусад 19 хүнийг торгох шийтгэл ногдуулж, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон билээ.

Шүүгчдэгчдийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн танхимд уг хурал болохоор товлогдож шүүх хурал яг одоо хаалттай байдлаар эхэллээ.

Холбоотой мэдээ

ЭТТ: Цагаанхад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг гардууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” Х

2021-02-08

Чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тн хүнсийг худалдаалахыг хориглолоо

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор гурван удаагийн үйлдлээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэ

2021-02-08

136 иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.02/ нийт 1490 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зө

2021-02-03