Төв цэвэрлэх байгууламжаас эрэгтэй хүний цогцос олдлоо

2019-09-10 0

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “Төв цэвэрлэх байгууламж”-ийн хоёрдугаар сараалжны хэсгээс хүний цогцос олджээ. Энэ талаарх дуудлага өчигдөр 11:14 цагт онцгой байдлын газарт ирсний дагуу Нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч нэг автомашинтайгаар тус газарт очиж цогцосыг гарган авчээ.

“Төв цэвэрлэх байгууламж”-ийн хоёрдугаар сараалжны 1.5х2 метрийн хэмжээтэй төмөр хийц дээр нэр, нас харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гарган авч  онцгой байдлын алба хаагчид цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.  Урьдчилсан байдлаар цогцос уг газар осолдоогүй урсаж орж ирсэн байх магадлалтай гэж үзэж байна.

Холбоотой мэдээ

50 граж чөлөөлж явган хүний зам тавина

Тоосгон 50 гарааш чөлөөлсөн газарт 2 метр өргөнтэй явган хүний зам шинээр тавина. Баянгол дүүрэгт

2021-07-26

Б.Бат-Эрдэнэ: Шатахууны хувийн жин бага зэрэг зөрчлүүд илэрсэн

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар албан

2021-07-22

ЭТТ: Цагаанхад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг гардууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” Х

2021-02-08