Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д хүрэлцэн ирлээ

2019-09-05 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр /9 сарын 05/ ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ.

Төрийн тэргүүнийг ОХУ-ын талаас тус улсын ГХЯ-ны Төрийн ёслолын газрын дэд захирал А.И.Яковлев, Владивосток хотын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга В.В.Черепков, Приморийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Старичков Алексей, Приморийн хязгаарын Амбан захирагчийн нэгдүгээр орлогч дарга хатагтай В.Г.Ширбин нарын төлөөлөгчид угтав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Япон болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд нартай уулзаж, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд

2021-01-25

С.ГАНБААТАР: БАНКНЫ ХУУЛИН ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАЛУУ, ЗОРИГТОЙ ГИШҮҮДЭЭ ӨМӨӨРНӨ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

2021-01-22

Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.

2020-10-08