Төвийн аймгуудын нутгаар аадар бороо орно

2019-09-04 0

2019 оны 09 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 17-22 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 91 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ

ЭТТ: Цагаанхад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг гардууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” Х

2021-02-08

Чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тн хүнсийг худалдаалахыг хориглолоо

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор гурван удаагийн үйлдлээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэ

2021-02-08

136 иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.02/ нийт 1490 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зө

2021-02-03