Өнөөдрийн зурхай: Үс засуулахад тохиромжгүй

2019-09-04 0

Өнөөдөр аргын тооллын 2019.9.5-ны Пүрэв гараг. Билгийн тооллын намрын илүү тэргүүн сарын таван шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Наран 6.13 цагт мандаж 21.25 цагт шингэнэ. Үс засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ. Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.

Холбоотой мэдээ

Хармагтайн ордын 53,1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэлээ

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан

2020-12-31

Хустайн нуруу цогцолбор газрын 16 ажилтан орон сууцтай боллоо

Монгол Улс, ХБНГУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Био

2020-12-26

Хөгжлийн бэрхшээлийн иргэдийн спортын онолын сургалт зохион байгууллаа

Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо Монголын үндэсний парали

2020-12-21