“Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байна

2019-08-31 0

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байна. “Төрийн энтерпрайз архитектур болон өгөгдөл солилцох нэгдсэн тогтолцоог бий болгох” дэд төслийн хүрээнд төрийн гурван байгууллагын энтерпрайз архитектур загварыг платформ дээр танилцуулах, санал авах, хэлэлцэх, сайжруулах зорилготой сургалт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд боллоо.

Төрийн дижитал шилжилтийн үндсэн суурь Төрийн энтерпрайз архитектур (ТЭА) болон өгөгдөл солилцох нэгдсэн тогтолцоог бий болгох ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар төслийн зөвлөх багтай хамтран өнгөрсөн 04 дүгээр сард эхлүүлсэн. Одоогоор Монгол Улсын ТЭА-ын өнөөгийн байдлын судалгаа, олон улсын туршлагын судалгаа, иргэдийн өндөр эрэлттэй төрийн үйлчилгээний судалгааг хийжээ. Мөн Төрийн байгууллагуудаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зам тээвэр хөгжлийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг  сонголн тус байгууллагуудын ажилтнуудтай хамтран шинжилгээ хийж, энтерпрайз архитектур загварыг гаргаж, платформыг хөгжүүлжээ.

Сургалтад 20 гаруй төрийн албан хаагч хамрагдаж, дээрхи гурван байгууллагын энтерпрайз архитектур загварыг платформ дээр танилцуулж, загвар орсон ажлыг хариуцан ажиллаж байгаа албан хаагчдаас санал авч, хэлэлцүүлэг өрнүүлэв. Эдгээр албан хаагчид цаашид ТЭА-ын платформд бодит мэдээлэл, өгөгдөл оруулж, ТЭА-ын загварыг сайжруулахад саналаа өгч, хийнгээ суралцаж, бусад төрийн албан хаагчдыг мэдээлэлжүүлэх, сургахад төслийн багтай хамтран ажиллах юм.

“Төрийн энтерпрайз архитектур”- нь иргэн төвтэй төрийн үйлчилгээг иргэнд хүргэх технологийн боломжуудыг оновчтой үр дүнтэй ашиглахад чиглэсэн үйл ажиллагааны цогц юм. Тодруулбал мэдээллийн технологийн шийдлүүд, хүний нөөц, бусад нөөцүүд, чиг үүргийн уялдаа холбоог бүрдүүлсний үр дүнд төрийн үйл ажиллагааг илүү  үр дүнтэй, хэмнэлттэй удирдах, зохион байгуулах” ойлголт юм.

Уг дэд төслийн хүрээнд Засгийн газрын түвшинд ТЭА-ыг загварчилж ЗГХЭГ, ЗТХЯ, УБЕГ-т нэвтрүүлэх, өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгоно. Төслийн үр  дүнд ТЭА-ын загварт тулгуурлан төрийн байгууллага бүр төлөвлөх, давхцалгүй нэгдсэн төлөвлөгөө хийх, үр дүнтэй урт хугацааны бодлого, стратеги боловсруулагдах боломж бий болно.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд

2021-01-25

С.ГАНБААТАР: БАНКНЫ ХУУЛИН ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАЛУУ, ЗОРИГТОЙ ГИШҮҮДЭЭ ӨМӨӨРНӨ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

2021-01-22

Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.

2020-10-08