В.B.Путин Мягмар гарагт айлчлан ирнэ

2019-08-31 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны 9 дүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын байлдаанд ялалт байгуулсаны 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн Халхын голын байлдааны  ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцохоор төлөвлөж байна.

Холбоотой мэдээ

ДЭМБ баталгаажуулсан коронавирусын анхны вакцин “Pfizer/BioNTech”

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020.12.31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвара

2021-01-01

2021 онд агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, “Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн б

2020-12-31

Сэрэмжлүүлэг: Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын

2020-12-27