Г.Билгүүн: Допинг хэрэглэсэн бөхөд унасан бөхчүүдийг давсанд тооцох хүсэлт гаргасан

2019-08-31 0

Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо цаг үеийн асуудлаар хуралдаж, тус  хорооны дарга Г.Билгүүн мэдээлэл хийлээ.  Тэрбээр “Бөхийн салбар хороо өнөөдөр хуралдсан. Баяр наадамд тав буюу түүнээс дээш давсан хоёр бөхөөс допинг илэрсэн. Нэг бөх нь Б сорьцоо шинжлүүлье гэсэн. Нөгөө нь буюу ес давсан Э.Оюунболд хүсэлт гаргаагүй учир бид олон нийтэд нээлттэй зарласан. Бөхийн салбар хороо шийдвэрээ гаргаад, төв хороондоо уламжилна. Допинг илэрсэн нь тогтоогдсон тохиолдолд барилдах эрхийг нь хоёр жил хүртэл хугацаагаар хасах, цол чимэг авах даваанд барилдсан бөхийн цол чимгийг нөхөж олгох хүсэлт гаргах эрхтэй. Энэ дагуу бид Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасах, допинг хэрэглэсэн бөхтэй барилдаад унасан бөхчүүдийг тухайн даваанд давсанд тооцох тухай шийдвэр гаргасан. Уг шийдвэрээ албажуулаад ирэх долоо хоногт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст хүргүүлнэ” гэлээ.

Холбоотой мэдээ

А.Дашням: 58 чиглэлд 350 орчим автобус үйлчилгээнд явж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НО

2021-04-11

Нийслэлийн 48 хороонд халдварын төв голомт үүсээд байна

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш б

2021-03-25

Ц.САРАНТУЯА: ӨВЧИН ЗОВЛОНГҮЙ, АЙХ АЮУЛГҮЙ, СЭТГЭЛ ТАЙВАН АМЬДРАХАД ЖИЛИЙН ЗАСАЛ ОНЦГОЙ ҮҮРЭГТЭЙ

Арга дом, зурхай судлалын “Гайхамшигт билгүүн” төвийн зурхайч Ц.Сарантуяа гуай жил бүр тухайн жилийн

2021-02-11