Тэнэмэл амьдралтай 420 иргэнийг байршуулах үйлчилгээнд хамрууллаа

2020-11-20 0

Нийслэлийн хэмжээнд нийт 420 гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох, байршуулах үйлчилгээнд хамруулж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлээд байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар болон холбогдох байгууллагууд хамтран ажиллаж орон гэргүй, тэнэмэл амьдралтай 248 иргэдийг COVID-19-ын шинжилгээнд хамруулж Нийгмийн хамгааллын тусгай төв болон 6 төрийн бус байгууллагуудад байрлууллаа.

Дүүрэг дэх Цагдаагийн газар, хэлтсүүд хариуцсан нутаг дэвсгэртээ гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг олж тогтоох, цуглуулах, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж 715 орон сууцны 1562 орц, хонгил, 63 барилга байгууламж, 6 хүнсний зах, худалдааны төв, 46 дулааны худаг, 3 төвлөрсөн хогийн цэгт үзлэг шалгалт хийсэн. Ингэснээр гэр оронгүй 248 иргэнийг олж тогтоон, бүртгэлжүүлэн судалгаа бүртгэлийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв, нийслэлд түр байршуулах үйлчилгээ үзүүлдэг төрийн бус 6 байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн юм.

Арга хэмжээний хүрээнд 102 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвд, 136 иргэнийг түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа  төрийн бус байгууллагуудад байршуулан арван иргэнийг гэр бүлд нь эргэн нэгтгэлээ.

Нийгмийн хамгааллын тусгай төвүүдэд 182 орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэд байршиж байсан бөгөөд дээрх арга хэмжээг зохион байгуулснаар нийслэлийн хэмжээнд нийтдээ 420 гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох байршуулах үйлчилгээнд хамруулж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлээд байна.

Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газар, нийслэлийн төвийн 6 дүүрэг дэх Цагдаагийн газар, хэлтсийн нийт 500 алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллав.

Түүнчлэн Коронавируст халдварын шинжилгээнд 24 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж, орон гэргүй иргэдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу сөрөг илэрсэн бөгөөд, PCR шинжилгээг авч ЗӨСҮТ рүү илгээлээ.

Холбоотой мэдээ

Тэнэмэл амьдралтай 420 иргэнийг байршуулах үйлчилгээнд хамрууллаа

Нийслэлийн хэмжээнд нийт 420 гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох, байршуулах ү

2020-11-20

Гэр хорооллын усан сангууд хэвийн ажиллана

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын

2020-11-17

400 алба хаагч эргүүл, хяналт хийж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы дэглэмийг сахиулахаар мэр

2020-11-12