“Багшийн туслах” апп сэтгэл  судлалын хичээлээ хүн бүрт нээлттэй болголоо

2020-11-20 0

Хөл хорионы энэ цаг үед сурагчдад хичээлийн хоцрогдол үүсгэхгүйгээр Боловсролын яамнаас гаргасан суралцахуйн зорилтын хүрээнд ЕБС-ийн ЭЕШ, Дунд, Ахлах ангийн цогц хичээлүүдийг цахим хэлбэрээр чанартай олгож байгаа хамт олон бол Багшийн туслах юм.

Тэд эдүгээ Монголын ЕБС-ийн багш нарын 86 хувь, ахлах ангийн сурагчдын 40 гаруй хувьд цахим сургалтын үйлчилгээгээ хүргэж, цаг үеийн онцгой нөхцөлд хичээлийг хоцрогдол үүсгэхгүйгээр даван гарахад бодитой дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа.

Багшийн туслах өнгөрсөн хаврын эхний хөл хорионы үед Элсэлтийн ерөнхий шалгалтын багц хичээлүүдийг сурагчдад хүргэснээр ЭЕШ-даа 800 оноо авсан 196 нийт сурагчдын 60 нь тус аппликейшнээр бэлдсэн байсан нь онцгой нөхцөлд ямар үр дүн үзүүлдгийг харуулсан явдал байсан.

Чанартай боловсролыг хүүхэд бүрт тэгш олгохоор Монголын хамгийн шилдэг 150 гаруй багшийг нэгтгэж чадсан тэд энэ удаа тодорхойгүй нөхцөл байдлыг үед сэтгэл хөдлөлөө зөв удирдах, өөрийгөө таньж мэдэх боломжийг иргэддээ олгох зорилгоор Сэтгэл судлалын хичээлээ нээлттэй болгожээ.

“Сэтгэл судлал”-ын хичээл нь тэдний явуулсан судалгаагаар өсвөр насны сурагчдын хамгийн ихээр судлахыг хүссэн хичээлийн №1 -ээр тодорч байсан аж. Тиймээс цаг үеэ олсон,  зөвхөн өсвөр насныхнаар зогсохгүй хүн бүрт сэтгэл зүйн боловсрол чухал гэж тэд үзжээ.

 

Холбоотой мэдээ

“Багшийн туслах” апп сэтгэл  судлалын хичээлээ хүн бүрт нээлттэй болголоо

Хөл хорионы энэ цаг үед сурагчдад хичээлийн хоцрогдол үүсгэхгүйгээр Боловсролын яамнаас гаргасан сур

2020-11-20

Оюутнуудын хоол хүнсний нөөцийн судалгаа гаргана

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн  “Бүх нийтийн бэлэн байдлын зэр

2020-11-13

Г.Ганбаяр: ХААИС-ийг Дархан, ШИТУС-ийг Эрдэнэт рүү нүүлгэнэ

Их, дээд сургуулиудыг орон нутагт төвлөрүүлнэ гэж Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /202

2020-10-26