ЭТТ: Цогтцэций сумын эмнэлэгт 500 ширхэг оношлуур хандивлалаа

2020-11-19 0
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд кроновирус уушгины хатгалгааны иммуглобины 500 ширхэг тестийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сум дундын нэгдсэн эмнэлэгт хандивлалаа.
Салбарын захирал Н.Эрдэнэхуяг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цогтцэций сумын онцгой байдлын үед ажиллах шуурхай штабт оношлууруудыг гардуулав.
Кроновирус уушигны хатгалгааны иммуглобины тест нь хүний ийлдэс/сийвэн эсвэл цусан дахь Covid-19 ийн эсрэг биеийн илэрцэд хэрэглэгддэг бөгөөд 10-15 минутын хугацаанд хариу нь гардаг байна.
Цогтцэцийн сум дундын нэгдсэн эмнэлэгт оношлуур байгаагүй бөгөөд цаг үеийн энэ нөхцөл байдалд тусламж дэмжлэг үзүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ

Хотоос гарах, орох иргэдийг зохицуулах түр журам

Улсын онцгой комиссын хуралдаанаар (2020.11.25) Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу буцаах

2020-11-26

Долоон дүүргийн 22 хороонд коронавирус бүртгэгдээд байна

Эрүүл мэндийн яамнаас  ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга

2020-11-26

Эрээн хотынхон монголчуудад 178 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн хандивлана

ӨМӨЗО-ны Хянгана аймгийн Жалайд хошууны уугуул Эрээн хотын Шинэ зээлд 20 гаруй жил гутал зарж буй Цэ

2020-11-24