Э.Даваажамцыг хоёр өрөө байраар шагнаж цалинтай чөлөө олголоо

2021-07-26 0
Хатанбаатар Магсаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугын одонт, Зэвсэгт хүчний 123-р ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Монголын баруун хязгаар Ховд аймгийн Ард Аюушийн талбайгаас  хэт холын зайн гүйлтийг  2021.06.02-ны өдөр эхлүүлсэн.  Тэрээр зүүн хязгаарын Дорнод аймаг хүртэл 2127 км замыг нийт 46 хоног туулж холын зайн гүйлтийн рекордыг эвдэж өнөөдөр /2021.07.26/ төрөлх нутагтаа ирлээ. Э.Даваажамцыг аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, Ховдын ард иргэд ёслол хүндэтгэлтэйгээр хүлээж авлаа. Аймгийн удирдлагуудын зүгээс Э.Даваажамцын гэр бүлийг хоёр өрөө байраар шагнаж, хамт явсан багийн гишүүд тус бүрт нэг сая төгрөгийн урамшуулал олгосон бол Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн зүгээс 10 хоногийн цалинтай чөлөөг олголоо.

Холбоотой мэдээ

Э.Даваажамцыг хоёр өрөө байраар шагнаж цалинтай чөлөө олголоо

Хатанбаатар Магсаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугын одонт, Зэвсэгт хүчний 123-р ангийн

2021-07-26

Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээний гишүүн боллоо

Сэтгүүл Зүйн Инновац Хөгжлийн Үүр төв-ийн дэргэдэх Mongolian Fact-Checking Center (MFCC) нь 2021 оны

2021-07-25

Вирусын эсрэг эмийн нөөц хангамж сайжирч үнэ буурна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн х

2021-07-22