Коронавирусын гурван тохиолдол илэрлээ

2020-11-17 0

ЭМЯ-аас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна (2020.11.17, 11:00 цаг)

2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нийт 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирус илэрч, Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 434 боллоо.

Тодруулбал, Сэлэнгэ аймагт орж ирсэн ТИР машины хоёр жолооч, Улаанбаатарын голомт буюу жолоочийн ойрын хавьтлын нэг хүний 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиолдол илэрсэн, давтан шинжилгээ хийж байна.

Улаанбаатарын кластер халдвар буюу ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал 80 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Түүний хоёрдогч хавьтлын 274 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй гэсэн мэдээллийг ХӨСҮТ-өөс өглөө.

Холбоотой мэдээ

Хотоос гарах, орох иргэдийг зохицуулах түр журам

Улсын онцгой комиссын хуралдаанаар (2020.11.25) Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу буцаах

2020-11-26

Долоон дүүргийн 22 хороонд коронавирус бүртгэгдээд байна

Эрүүл мэндийн яамнаас  ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга

2020-11-26

Эрээн хотынхон монголчуудад 178 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн хандивлана

ӨМӨЗО-ны Хянгана аймгийн Жалайд хошууны уугуул Эрээн хотын Шинэ зээлд 20 гаруй жил гутал зарж буй Цэ

2020-11-24