Нүүрс тээврийг хэвийн үргэлжлүүлэх ажлууд эхэллээ

2021-07-22 0

Коронавирусний эсрэг халдвар хамгааллын дэглэмийг нарийн сахиж, халдварт өвчний тархалт цаашид гарахгүй байх нөхцөлд өдөрт хилээр нэвтрэх автомашины тоог 92 болгон нэмэгдүүлнэ. Энэ талаар БНХАУ-ын Сэхэ боомтын удирдлагатай тохирсон талаар Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа ерөнхий консул С.Батхуяг мэдэгдэв.

БНХАУ-ын Сэхэ боомтод ажиллаж байгаа нүүрс тээврийн жолооч нараас сүүлийн нэг сарын хугацаанд коронавирусний эсрэг шинжилгээ авахад бүгд сөрөг үзүүлэлттэй гарчээ. Монгол Улсын талаас халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа үр дүнтэй байна гэж үзэж буйгаа БНХАУ-ын тал илэрхийлж, 7 дугаар сарын 19-нд 184 жолоочоос PCR шинжилгээ авахад бүгд сөрөг үзүүлэлттэй гарсан тул 20-ноос эхлэн 184 автомашин нэвтрүүлэхээр болжээ.

Шивээхүрэн боомтоор өдөрт дунджаар 80-90 автомашин гарч байсан бол 20-ны 10.00 цагийн байдлаар 90 машин гарсан байна. Цаашид халдвар хамгааллын дэглэмийг нарийн сахиж, халдварт өвчин илрэхгүй бол өдөрт хамгийн багадаа 92 автомашин нэмэгдүүлэхээр тохирчээ. Манай улс энэ оны 6 дугаар сард БНХАУ-д 648.7 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 71, энэ оны 5 дугаар сарынхаас 48.6 хувиар багассан үзүүлэлт болж байна.  Хилийн боомт дахь бараа эргэлтийг сайжруулах, ялангуяа нүүрсний худалдаа, тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэх үүднээс чингэлэг болон нүүрс буулгах, ачих терминал барих ажлыг Гашуунсухайт боомтод эхлүүлээд байна. Энэ нь тээврийн жолооч нар БНХАУ-д нэвтрэхгүйгээр ачаагаа дээрх боомтод буулгаж, Хятадаас жолооч нар ирж очих боломжийг бүрдүүлэх аж. Терминал барих ажлыг энэ сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ

Нүүрс тээврийг хэвийн үргэлжлүүлэх ажлууд эхэллээ

Коронавирусний эсрэг халдвар хамгааллын дэглэмийг нарийн сахиж, халдварт өвчний тархалт цаашид гарах

2021-07-22

Өмнөговь: Аймгийн удирдлагууд Дундговь аймагт хандив өглөө

Байгалийн гамшигт өртөж эрдэнэт хүний амь нас,  мал хөрөнгөөрөө хохирсон Дундговь аймгийн

2021-03-18

Өрх бүрт 30 шуудай сайжруулсан түлш өгч эхэллээ

Баянгол дүүрэг гэр хорооллын найман хорооны өрхүүдэд 6,487.5 тонн сайжруулсан шахмал түлшийг ү

2021-02-03