Зээлийн мэдээллийн лавлагааг цахимаар олгоно

2020-11-15 0
Монголбанкнаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр арилжааны банкуудад Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны талаар албан тоот хүргүүлжээ. Энэхүү албан тоотод зээлийн мэдээллийн сангийн лавлагаа авах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж, харилцагчид бүрэн баталгаажуулалт хийсний үндсэн дээр лавлагааг цахимаар олгож ажиллах чиглэлийг өгчээ.
Иргэн, ААН-ийн зүгээс зээл, зээлтэй адилтгах бүтээгдэхүүн, үйлчигээнээс бусад зорилгоор Зээлийн мэдээллийн сангийн лавлагааг банкуудаас биечлэн авдаг зохицуулалт өмнө нь үйлчилж байсан. Харин улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед банкууд цахимаар үйлчилгээ үзүүлж байгаа тул Зээлийн мэдээллийн лавлагааг хэвийн авах боломжийг бүрдүүлэх үүднээс энэхүү чиглэлийг банкуудад өгсөн байна.

Холбоотой мэдээ

ЭТТ: Өнгөрсөн долоо хоногт 530 мянган тонн нүүрс уурхайгаас ачлаа

"Эрдэнэс-Тавантолгой" ХК өнгөрсөн 7 хоногт 605 мянган тонн нүүрс олборлож, 7000 шахам тээврийн хэрэг

2020-11-23

Сая долларын уурхайчидтай захирал

Төрийн өмчит том компанийн захирал тэр чигээрээ албан тушаалын нэр зүүсэн эрсдэл. Гэвч тэр Тавантолг

2020-11-17

Зээлийн мэдээллийн лавлагааг цахимаар олгоно

Монголбанкнаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр арилжааны банкуудад Зээлийн мэдээллийн сангийн ла

2020-11-15