Нийслэлд бамбай хоншоорт могой үзэгдэх болжээ

2021-07-22 0
Бамбай хоншоорт нэртэй эл могой хад асгатай газраар амьдардаг, 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн өнгөтэй.  Гэвч өнгө нь маш хувирамтгай байдаг гэнэ. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна. Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан, биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой. Хүүхэн хараа нь босоо. Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамарын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана. Сүүлийн үед энэ могой нийслэлийн суурьшлын бүсэд орж ирэх болжээ.  Иргэд могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатай. Хэрэв нийслэлд энэхүү могойтой таарвал Нийслэлийн байгаль орчны газрын 318003, 323780 утсанд холбогдохыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Э.Даваажамцыг хоёр өрөө байраар шагнаж цалинтай чөлөө олголоо

Хатанбаатар Магсаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугын одонт, Зэвсэгт хүчний 123-р ангийн

2021-07-26

Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээний гишүүн боллоо

Сэтгүүл Зүйн Инновац Хөгжлийн Үүр төв-ийн дэргэдэх Mongolian Fact-Checking Center (MFCC) нь 2021 оны

2021-07-25

Вирусын эсрэг эмийн нөөц хангамж сайжирч үнэ буурна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн х

2021-07-22