Герман: Цар тахлын үед бизнес эрхлэгчдээ дэмжихээр 22 тэрбум еврог төсөвлөжээ

2020-11-15 0

Берлин дэх Рютерс агентлагийн мэдээлснээр Герман улс Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас үйл ажиллагаа нь доголдож байгаа компани, хувиараа хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих зорилгоор 22 тэрбум еврог төсөвлөж байна. Энэ төсвийг 2021 оны 1 дүгээр сараас эхлэн зургаадугаар сар хүртэлх хугацаанд олгох юм. ХБНГУ-ын хөл хорионы байдлаас улбаатай компаниудад олгох нөхөн олговор энэ сард гэхэд 14 тэрбум евро байх тооцоолол гарсан байна. Харин ХБНГУ-ын засгийн газар эхний ээлжинд тэдэнд 10 тэрбум еврогийн нөхөн олговор олгоно гэж тооцоолжээ. ХБНГУ-ын засгийн газрын эдийн засгийн зөвлөхүүд энэ жилийн эхээр улсынхаа эдийн засгийг тооцоолсноос бага агших төлөвтэй байгаад баярлаж байгаа ч цар тахлын хоёр дахь давлагаа 2021 оны эдийн засгийн өсөлтийг бүрхэг болгож байгааг гэж үзэж байна. Ковид-19 цар тахлын шинэ тусламжийн хүрээнд ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд сард хоёр зуун мянган евро, хувиараа бизнес эрхлэгч 5000 хүртэлх еврог авах юм. Энэ нь бизнес эрхлэгчдийн сарын тогтмол түрээс зэргийг нөхөхөд тус нэмэр болох зорилготой гэлээ. ХБНГУ-ын сангийн сайд Олаф Шольц Пүрэв гарагт хэлсэн мэдэгдэлдээ “Хэрвээ Европын энэ том эдийн засагт үзүүлж буй цар тахлын нөлөөлөлтэй тулгарах хэрэгтэй бол Герман улсад эрсдлийг багасгах хангалттай төсөв бий. Герман улс энэ он болоод ирэх онд 300 тэрбум еврогийн зээл авахаар төлөвлөж байна. Хамгийн чухал нь тусламжид төсөвлөгдсөн мөнгийг маш болгоомжтой, няхуур зарцуулах хэрэгтэй” гэжээ. Брюссель дахь Брюгел судалгааны хүрээлэн Герман улс эдийн засгийн бүтээгдэхүүнийхээ 8,3%-иар бизнес эрхлэгчиддээ шууд эргэн төлөгдөхгүй дэмжлэг үзүүлж байгаа нь АНУ-ын 9,1 %-тай дөхөж байна гэж дүгнэж байна.

Холбоотой мэдээ

Хөвсгөл далайд шивсэн 30 гаруй автомашиныг гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөвсгөл нуурын асуудлыг хэлэлцэж нууранд живсэн машин, техникийг

2020-11-26

“Багшийн туслах” апп сэтгэл  судлалын хичээлээ хүн бүрт нээлттэй болголоо

Хөл хорионы энэ цаг үед сурагчдад хичээлийн хоцрогдол үүсгэхгүйгээр Боловсролын яамнаас гаргасан сур

2020-11-20

Йогийн үнэ төлбөргүй сургалт явуулж эхэллээ

Хүний биед дархлаа тогтолцооны гомоестазыг хангаж зүгшрүүлэх гол хүчин зүйл бол хөдөлгөөн юм . Хөл

2020-11-19