Цаг агаар: Ихэнх нутгаар хур бороо татарна

2019-08-28 0

2019 оны 08 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар бороо хур татарч, өдөртөө дулаарна.

Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй , бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 94 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ

Оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хүсэлтийг цахимжууллаа

Гадаадын иргэн, харьяатаас газраас "COVID-19" вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монг

2021-02-08

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 333 дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Улсын хэмжээнд 02 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 29 суманд нийт 333

2021-02-08

БНХАУ энэ онд 75 сая тонн нүүрс импортлоно

“Монгол нүүрс” ассоциацаас БНХАУ-ын “Today think thank” байгууллагатай хамтран 2021 онд  хоёр улсын

2021-02-03