Оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хүсэлтийг цахимжууллаа

2021-02-08 0

Гадаадын иргэн, харьяатаас газраас “COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй холбоотой дараах хүсэлтийг https://evisa.mn/ цахим сайтаар дамжуулан хүлээн авч байна.

Add a subheading (3).png

• A2, T, HG, S1, SH, O хэлбэрийн зөвшөөрөлтэй гадаадын иргэн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хугацаа сунгуулах

• GB1, H1, H2, H3 хэлбэрийн зөвшөөрөлтэй гадаадын иргэн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хугацаа сунгуулах

• GB2 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл шинээр авах болон хугацаа сунгуулах

• H5 хэлбэрийн зөвшөөрөлтэй гадаадын иргэний хугацаа сунгуулах

Онлайнаар хүсэлт гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

  1. https://evisa.mn сайтад хандан “оршин суух” цэс рүү нэвтэрч, өөрийн ашиглаж буй цахим хаяг, утасны дугаараар бүртгүүлэх
  2. Хүсэлт гаргахдаа баримт бичгийн бүрдлийг сайтар хангаж, мэдээллээ үнэн зөв мэдүүлэх
  3. A2, T, HG, S1 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хугацаа дуусахаас ажлын 5 өдрийн өмнө гаргах
  4. GB1, GB2, H1, H2, H3, H5 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гаргах.
  5. Баримт бичгийн бүрдэл хангаагүй, дутуу, худал мэдүүлэг өгөх нь таны хүсэлтийг буцаах, шийдвэрлэгдэх хугацаа хойшлох шалтгаан болохыг анхаарна уу.

Иргэн та “Корона вирус”-ийн халдвараас сэргийлж, цахим үйлчилгээг сонгоорой.

Мэдээллийн лавлах: 1800-1882

Е-visa утас: +976-93141009

Онлайн туслах: https://immigration.gov.mn

Холбоотой мэдээ

Оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хүсэлтийг цахимжууллаа

Гадаадын иргэн, харьяатаас газраас "COVID-19" вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монг

2021-02-08

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 333 дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Улсын хэмжээнд 02 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 29 суманд нийт 333

2021-02-08

БНХАУ энэ онд 75 сая тонн нүүрс импортлоно

“Монгол нүүрс” ассоциацаас БНХАУ-ын “Today think thank” байгууллагатай хамтран 2021 онд  хоёр улсын

2021-02-03