Орхон аймаг: Малчин, тариаланчны гэрт зочилж шагнал гардууллаа

2021-02-08 0

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутагт өвөлжиж буй малчин өрх Ж.Цэрэндашийнд зочлон аймгийн аваргын шагналыг гардууллаа.

Түүний хамтаар аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий, Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн, Малчин багийн Засаг дарга Ц.Баянзул нар аваргын хотонд зочиллоо.

Цэрэндашийнх ам бүл 6 уулаа. Тасралтгүй 25 жил мал маллаж байгаа юм. Мал маллахын зэрэгцээ гэртээ бичил үйлдвэрлэл эрхэлж, суран эдлэл хийж зах зээлд нийлүүлдэг. Түүнчлэн сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж сургууль, цэцэрлэгүүдэд нийлүүлдэг ажээ. Тэрээр малын тоонд бус чанарт анхаарч мал маллах арга ухаанаа үр хүүхэддээ өвлүүлэн үлдээнэ хэмээн ярьж байлаа.

Аймгийн аварга малчны шагналыг гардуулсаны дараа аймгийн аварга тариаланчаар шалгарсан Жаргалант сумын “Талын нуур” ХХК-ийн ногоочин С.Сайнбилэгийнд зочилж шагналыг нь гардуулан өгслөө.

С.Сайнбилэг нь 2004 оноос эхлэн ногоочноор ажиллаж байгаа бөгөөд өрхийн хэрэгцээнд хүлэмжийн аж ахуй эрхэлж, элдэв химийн найрлага, генийн өөрчлөлтгүй эрт ургацын хүнсний ногоо тарьж ургуулж, аймгийн дотоодын хэрэгцээнд нийлүүлдэг байна.

Энэ жил аймгийн аварга малчнаар Баян-Өндөр сумын малчин Ж.Цэрэндаш, Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин С.Чимэддорж, Баян-Өндөр сумын малчин багийн малчин Б.Ноённуруу нар шалгарсан.

Аймгийн аварга тариаланчдаар Жаргалант сумын “Талын нуур” ХХК-ийн ногоочин  С.Сайнбилэг “Орхон тариа” ХХК-ийн трактор, комбайны жолооч Х.Батсүх, Баян-Өндөр сумын Рашаант багийн тариаланч Б.Нармандах нар шалгарсан юм.

 

 

Холбоотой мэдээ

Өмнөговь: 800 малнаас 90 толгой малтай үлдсэн өрхөд туслах аян эхлүүллээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Сумын ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн Ө.Мөнх-Амгалан нутгийн зон олондоо

2021-02-22

Өмнөговь: Иргэд “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналуудаа онцоллоо

Өмнөговь аймгийн удирдлагуудын долоо хоног бүрийн #Ням гаригт иргэдээ хүлээн авч уулзан, с

2021-02-08

Архангай:Ойрын хавьтлын найман иргэн очсон учир гарах хөдөлгөөнийг хаалаа

 Covid-19 вирусын өнөөдөр батлагдсан нэг иргэний ойрын хавьтал болох найман иргэн Архангай аймгийн

2021-02-08