Чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тн хүнсийг худалдаалахыг хориглолоо

2021-02-08 0

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор гурван удаагийн үйлдлээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр оруулж ирэхээр завдсан үйлдлийг тус боомтын хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн таслан зогсоожээ.

Тухайлбал, жимсний чанамал, даршилсан ногоо, маргарин, үзэм, будаа, бурам, сүүн крем, чихэр, төмсний гурил, бялууны гурил, какао, хятад архи зэрэг нийт 11,6 тн бүтээгдэхүүнийг зориудаар нуун далдалж хилээр нэвтрүүлэхээр завдсан байна.

Шалгалтаар хураагдсан эдгээр бүтээгдэхүүнийг Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлд шилжүүлэн чанар, эрүүл ахуйн баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн дотоодын зах зээлд худалдаалагдахаас урьдчилан сэргийллээ.

Холбоотой мэдээ

ЭТТ: Цагаанхад боомтод байршуулах PCR төхөөрөмжийг гардууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “И-Коммодитс Монголиа интеллижент ложистикс” Х

2021-02-08

Чанар, эрүүл ахуйн баталгаагүй 11.6 тн хүнсийг худалдаалахыг хориглолоо

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор гурван удаагийн үйлдлээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэ

2021-02-08

136 иргэн гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.02/ нийт 1490 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зө

2021-02-03