Төрийн байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт орно

2019-08-27 0

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас, байгалийн гэрэл ашиглаж эрчим хүч хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёл төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09.00 болгож тогтоосон.

Тус тогтоомжийн хүрээнд өнгөрсөн зургадугаар сарын 1-ний өдрөөс нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил өглөө 08.00 цагт эхэлж, орой 17.00 цагт тарж байгаа билээ. Харин ирэх есдүгээр сарын 1-нээс Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 9.00 цагт эхэлж, 18.00 цагт тарах юм.

Холбоотой мэдээ

Бямба гарагт товчоодоор 1128 машин нэвтэрч, 1318 тээврийн хэрэгсэл гарчээ

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Онцгой, Эрүүл мэнд, Цагдаа, Мал эмнэлэг, мэ

2020-12-27

Толгойт дахь шинэ эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Сонгинохайрхан дүүрэгт  200 ортой  жишиг эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус эмнэлэг нь үндс

2020-12-26

Ачаалал ихтэй зогсоолуудад дундын автобус нэмж явуулна

Нийтийн тээврийн үйлчилгээний зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор 2020 оны 10 дугаар сарын 01-

2020-10-02