Мал, амьтны халдварт өвчний өвчлөлийн тоо буурсан үзүүлэлттэй байна

2021-01-25 0

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолын хүрээнд мал, амьтны халдварт, зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

2020 оны дархлаажуулалтын төлөвлөгөөнд 24,73 сая толгой мал, амьтныг 18 нэрийн вакцинд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд жилийн эцсийн мэдээгээр 24,38 сая толгой мал, амьтныг хамруулсан бөгөөд 96,7%-тай гүйцэтгэсэн.

Жил бүр халдварт, зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг тогтмол гүйцэтгэснээр өнгөрсөн 2019 оноос өвчилсөн мал, амьтны тоо 8687 толгой буюу 49,2%-иар, хорогдсон мал, амьтны 1625 толгой буюу 39,3%-иар тус тус буурсан байна.

Монгол Улсыг үхрийн цээж, ямааны годронгоос эрүүл болохыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаар баталгаажуулахаар 2018 оноос эхлэн ажлын хэсэг байгуулан, Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээний дагуу тандалт, судалгаа шинжилгээг хийх, доссиер бичих, холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэж байна.

 

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Холбоотой мэдээ

Оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хүсэлтийг цахимжууллаа

Гадаадын иргэн, харьяатаас газраас "COVID-19" вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монг

2021-02-08

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 333 дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Улсын хэмжээнд 02 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 29 суманд нийт 333

2021-02-08

БНХАУ энэ онд 75 сая тонн нүүрс импортлоно

“Монгол нүүрс” ассоциацаас БНХАУ-ын “Today think thank” байгууллагатай хамтран 2021 онд  хоёр улсын

2021-02-03