20 алба хаагчдад тус бүр таван сая төгрөгийн тусламж үзүүллээ

2020-12-30 0

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2020 оныг ”ШШГБ-ын Хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөгжлийг хангах, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах жил” болгон зарласан билээ.

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор цалин хөлс, нэмэгдэл, тэтгэмж, тусламж, урамшууллыг хуулийн дагуу олгох, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж 2020 онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүллээ.

Дээрх зорилтын хүрээнд алба хаагчдын амьдрах, ахуй нөхцөлийг  дээшлүүлэх, ажиллах урам зоригийг идэвхжүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгэм, эдийн засгийн баталгааг хангахад дэмжлэг болохуйц мөнгөн тусламжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа газар, хэлтэс, анги, байгууллагын нэр бүхий 20 алба хаагчид олгох ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджавын санаачилгаар зохион байгууллаа.

Тусламжид хамрагдсан алба хаагчид нь өрх толгойлсон болон өрхийн орлого бага, гэр бүл нь эрхэлсэн тодорхой ажилгүй, олон хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/205 дугаар тушаалаар алба хаагч тус бүрт 5.000.000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодит дэмжлэг үзүүллээ.

Холбоотой мэдээ

ГУРВАН ГИШҮҮНИЙГ 33 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭР ЗОДСОН БОРООХОЙ НЬ ХЭНИЙХ БАЙВ?

Шинэхэн парламентчид банкныхнаас хуулиа аварч чадах болов уу? Гурван залуу гишүүн 33 тэрбумын зээлэ

2021-01-22

Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье

Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэлх айл өрх, албан

2021-01-01

2021 онд агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, “Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн б

2020-12-31