Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд надад би бодис хэрэглээгүй, та надад итгээрэй гэж хэлсэн

2019-08-27 0

Энэ жилийн наадмын түрүү бөх Э.Оюунболдоос дөрвөн төрлийн допинг илэрсэн тухай Үндэсний бөхийн салбар хороо мэдээлсэн. Э.Оюунболдын багш, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Э.Оюунболдыг санаатайгаар гүжирдсэн бол шалгах ёстой хэмээн эрхэм гишүүн үзэж байгаа аж.

-Бөхийн салбар хорооноос Э.Оюунболд аваргаас дөрвөн төрлийн допинг илэрсэн талаар мэдээлсэн. Та багшийн хувьд ямар бодолтой байна вэ? 

-Надтай утсаар ярьсан. Энэ асуудалд өөртөө их итгэлтэй байна. Би тийм бодис хэрэглээгүй. Та надад итгээрэй. Энэ талаар хууль хяналтын байгууллагад гомдлоо өгсөн. Наадмын өмнө намайг ямар ч аргаар хамаагүй допингийн асуудалд хутгана гэж байсан. Наадамд түрүүлсний дараа ч Хэнтийнхэн 1 тэрбум 700 сая төгрөгөөр төрийн баяр наадмыг худалдаад авчихлаа гэж гүтгэсэн. Үүнийг нь би судалж үзэхэд тийм мэдээлэл гарсан байсан.  Хэрэв иймэрхүү зүйл байгаад зохион байгуулалттайгаар хэлмэгдүүлж байгаа бол шалгахад болохгүй юм байхгүй. Тиймээс энэ асуудлыг шалгадаг байгууллага нь шалгаасай гэж хүсч байна.

-Цаашид хууль хяналтын байгууллагад хандах болов уу?

-Миний ойлгосноор Э.Оюунболд гомдол саналаа гаргасан гэж ойлгосон. Ер нь сүүлийн үед допингийн шинжилгээ авах гэж тэгж сүр болоод байдаггүй байсан. Одоо нарийн төвөгтэй авдаг болсон гэсэн. Баяр наадмын хууль гараад, шинжилгээ авдаг болсноос хойш тэр шинжилгээг нь өгч байсан. Тэр үед мэдэгдэхээр өгч байсан юм байхгүй. Сүүлийн үед өөр болдог болсон нь интернетэд тавигдсан бичлэгт байсан. Тэр бичлэгийг үзээд замбараагүй болдог болж дээ гэж бодсон. Энэ бүхнийг цэгцэлж журамд оруулахгүй бол болохгүй байх. Олон улсын лабораторид очсон шинжилгээ буруу гарах үндэс байхгүй гэж бодож байна. Олон улс орны тамирчдын шинжилгээг хийж байгаа учир.

-Засгийн газраас допинг хэрэглэснийг нь зарлачихлаа. Та итгэл алдарч байна уу?

-Өөрөө өөртөө итгэлтэй байна лээ. Би ч шавьдаа итгэж байна. Хүч нэмэх зүйл хэрэглээд байхааргүй байгалиасаа заяасан хүчтэй хүн гэж боддог. Энэ тал дээр би санаа зовж байгаагүй.

-Баригдах нь тодорхой байхад бөхчүүд яагаад допинг хэрэглээд байдаг юм бол. Аргалж болдог болоод тэр үү?

-Тийм зүйл яригдаад байгаа. Би 2006 оноос хойш шинжилгээ авдаг газраар очиж байгаагүй учир мэдэхгүй байна.

-Яагаад Б сорьцын шинжилгээ хийлгэхээс татгалзсан юм бэ?

-ДНК шинжилгээ өгнө гэж мэдэгдэл хийсэн байсан. Тэгэхээр тэрийг өгөх гээд Б сорьцын шинжилгээ өгөхөөс татгалзсан байх гэж бодож байна.

-Допинг хэрэглэсэн бол ямар байдлаар илэрдэг юм бэ?

-Одоо ярьж байгаагаар олон төрлийн хор хөнөөлтэй юм билээ. Хор хөнөөлийн талаар эрүүл мэндийн байгууллага хангалттай сурталчилгаа явуулж байгаа. Засгийн газар олон улсын гэрээ конвенцод нэгдсэнээр явцын дунд шинжилгээ авдаг болсон. Бусад спортын 200-300 тамирчдаас шинжилгээ авдаг газар шүү дээ.

Холбоотой мэдээ

Оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хүсэлтийг цахимжууллаа

Гадаадын иргэн, харьяатаас газраас "COVID-19" вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монг

2021-02-08

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 333 дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Улсын хэмжээнд 02 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 29 суманд нийт 333

2021-02-08

БНХАУ энэ онд 75 сая тонн нүүрс импортлоно

“Монгол нүүрс” ассоциацаас БНХАУ-ын “Today think thank” байгууллагатай хамтран 2021 онд  хоёр улсын

2021-02-03