Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье

2021-01-01 0

Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэлх айл өрх, албан байгууллагуудын цахилгаан, дулаан, усны мөнгийг төрөөс даах зохицуулалт хийсэн билээ. Гэтэл он солигдож буй энэ өдрүүдэд иргэдийн гар утсанд ирсэн цахилгааны үнийн нэхэмжлэх мессеж мэдээлэл төөрөгдөлд хүргэж байна.

Олон нийтийн сүлжээнд хүчтэй өрнөж буй энэ шүүмжлэлд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тайлбар өглөө.

Тэрбээр “2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд тайлбар өгье. Ер нь хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг юм. Тийм учраас 2020 оны 12-р сарын цахилгааны төлбөрт 11-р сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа шүү. Тухайлбал: Иргэн Ж -гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны 11-р сарын 10-ны өдрөөс 12-р сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж -гийн өмнөөс Засгийн Газар төлж барагдуулах ба үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлөх ёстой шүү. Жич: Хэдийгээр бүх хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулья. Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье” гэжээ.

Холбоотой мэдээ

Мал, амьтны халдварт өвчний өвчлөлийн тоо буурсан үзүүлэлттэй байна

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолын хүр

2021-01-25

Он гарсаар 503 хятад иргэнийг нутаг буцаагаад байна

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан

2021-01-25

ГУРВАН ГИШҮҮНИЙГ 33 ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭР ЗОДСОН БОРООХОЙ НЬ ХЭНИЙХ БАЙВ?

Шинэхэн парламентчид банкныхнаас хуулиа аварч чадах болов уу? Гурван залуу гишүүн 33 тэрбумын зээлэ

2021-01-22