Эрдэс баялгийн судалгаанд тавигдах шаардлагыг цахимаар хэлэлцэнэ

2020-12-21 0

Эх сурвалж: www.mmhi.gov.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газар болон Үндэсний геологийн алба хамтран “Геологи-эрдэс баялгийн судалгааны ажилд тавигдах чанар, шаардлагын асуудлууд” цахим уулзалтыг 2020 оны 12 дугаар сарын 23, 24-нд зохион байгуулах гэж байна. Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газар, Үндэсний геологийн алба, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг геологи-эрдэс баялгийн судалгааны ажлын гүйцэтгэгчид оролцоно.

Оролцогчид: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газар, Үндэсний геологийн алба, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг геологи-эрдэс баялгийн судалгааны ажлын гүйцэтгэгчид

Хугацаа: 2020 оны 12 дугаар сарын 23, 24

Зорилго: Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг геологи-эрдэс баялгийн судалгааны төслүүдэд хийгдсэн хээрийн шуурхай хяналт, хээрийн материал хүлээж авсанажлуудын үр дүн болон төсөл эхлүүлэх, үргэлжлүүлэх, тайлан хамгаалахтай холбогдон гарах аливаа асуудал, шийдвэрлэх арга зам, сайжруулалтын механизмыг хэлэлцэх

Үндсэн илтгэлүүд /эцсийн хувилбар 2020 оны 12 дугаар сарын 20-нд тавигдана/:

 

# Илтгэл Илтгэгч Харьяалал
2020 оны 12 дугаар сарын 23 –/1/ Эхний жилдээ явж буй геологийн зураглал, ерөнхий эрэл болон /2/ региональ судалгааны ажлын гүйцэтгэгчид
1 Геологийн салбарт төрөөс баримталж буй бодлого, санхүүжилт Б.Бат УУХҮЯ, ГБГ
2 Геологи-эрдэс баялгийн судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага О.Чулуун ҮГА
3 Судалгааны ажилд тавигдах хяналт, цахимжилт Б.Уянга ҮГА
4 2020 оны Геологийн судалгааны ажлын, гүйцэтгэл, үр дүн, чанар С.Батмөнх

Г.Алтанхуяг

ҮГА
5 2020 оны Монголын стратиграфийн комиссын үйл ажиллагааны тайлан Монголын стратиграфийн комисс
6 2020 оны Редакцийн зөвлөлийн үйл ажиллагааны тайлан Редакцийн зөвлөл
7 Зорилтот хэлэлцүүлгүүд -Ажлын нормчлол

-Хамтын ажиллагаа

Төсөл гүйцэтгэгчид

 

2020 оны 12 дугаар сарын 24–/1/ Үргэлжилж буй болон /тайлантай/ төсөл гүйцэтгэгчид
1 Геологийн салбарт төрөөс баримталж буй бодлого, санхүүжилт Б.Бат УУХҮЯ, ГБГ
2 Геологи-эрдэс баялгийн судалгааны тайландтавигдах ерөнхий шаардлага О.Чулуун ҮГА
3 Геологи-эрдэс баялгийн судалгааны тайланд тавигдах ерөнхий шаардлага О.Чулуун ҮГА
4 Судалгааны ажилд тавигдах хяналт, түүний сайжруулалтын цахимжилт Б.Уянга ҮГА
5 2020 оны Геологийн судалгааны ажлын гүйцэтгэл, үр дүн чанар С.Батмөнх

Г.Алтанхуяг

ҮГА
6 Судалгааны ажлын хүрээнд үүсэх тоон мэдээлэлд тавигдах шаардлага Ц.Минжинсор ҮГА
7 2020 оны Монголын стратиграфийн комиссоор тайлан хэлэлцүүлэлт, тавигдах шаардлага Монголын стратиграфийн комисс
8 2020 оны Редакцийн зөвлөлөөр тайлан хянуулалт, тавигдах шаардлага Редакцийн зөвлөл
9 Зорилтот хэлэлцүүлгүүд -Ажлын нормчлол

-Хамтын ажиллагаа

Төсөл гүйцэтгэгчид

 

 

Холбоотой мэдээ

Ихэнх нутгаар явган болон зөөлөн цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа уулархаг нутгаар цас орж, нутгий

2021-01-25

Хармагтайн ордын 53,1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэлээ

“Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан

2020-12-31

Хустайн нуруу цогцолбор газрын 16 ажилтан орон сууцтай боллоо

Монгол Улс, ХБНГУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Био

2020-12-26