Г.Ганбаяр: ХААИС-ийг Дархан, ШИТУС-ийг Эрдэнэт рүү нүүлгэнэ

2020-10-26 0

Их, дээд сургуулиудыг орон нутагт төвлөрүүлнэ гэж Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2020.10.26/  мэдээлэв. Тодруулбал, өнгөрсөн 10 жилийн хугацаанд яригдсан их дээд сургуулиудыг Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймагт төвлөрүүлэхээр болжээ.

Эхний ээлжид ХААИС-ийг ирэх жилээс Дархан-Уул аймаг руу нүүлгэх юм байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн ШУТИС-ийг нүүлгэх аж. Харин МУИС-ийг нүүлгэх шаардлагагүй аж. Ийнхүү их дээд сургуулиудыг Багануурт бус орон нутагт төвлөрүүлэх болсон нь үйл ажиллагааны чиглэл, мэргэжлийн онцлогт тохирох төдийгүй, бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой гэнэ. Харин Багануур дүүрэгт их дээд сургуулиудыг төвлөрүүлэх боломжгүй гэж Засгийн газраас үзжээ.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫГ НҮҮЛГЭХ АСУУДЛЫГ  ИРЭХ ЖИЛЭЭС АЖИЛ ХЭРЭГ БОЛГОНО

БШУЯ-ны дэд  сайд Г.ГАНБАЯР: 

-Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан. Энэ нь 2013 оны тооцооллоор 11 их наяд төгрөгийн санхүүжилт гарахаар байв. Одоогийн нөхцөл байдлаар Багануур дүүрэгт Их дээд сургуулиудыг төвлөрүүлэх боломжгүй. Харин Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймагт их дээд сургуулийг чиглэл бүрээр нь нүүлгэн шилжүүлэх,  оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ.   Тухайлбал, ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх, Дорноговь болон говийн аймаг руу уул уурхайн сургуулиа гаргая гэсэн бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан ирэх жилээс ажил хэрэг болгоно. Төрийн их, дээд сургуулиудад хөтөлбөрийн давхардал байна. Бүгд л орлогоо бодож бизнес эрх зүй, удирдлагын ухаан зааж байна. Тиймээс үүнийг сургууль сургуулиар нь төрөлжүүлж, цэгцэлнэ. Чанаргүй, их дээд сургуулиудыг цөөлөх бодлогын хүрээнд тусгай зөвшөөрлийг нь цуцлахаас илүү бусад их дээд сургуультай нэгтгэнэ. Энд дурдахад, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан гэх таван их дээд сургуулийн оюутныг өөр бусад их дээд сургууль руу шилжүүлсэн. Харин Цахим орчинд тараад буй 12 сургуулийг хаах гэж буй мэт мэдээлэл бол ташаа” гэлээ.

Холбоотой мэдээ

“Багшийн туслах” апп сэтгэл  судлалын хичээлээ хүн бүрт нээлттэй болголоо

Хөл хорионы энэ цаг үед сурагчдад хичээлийн хоцрогдол үүсгэхгүйгээр Боловсролын яамнаас гаргасан сур

2020-11-20

Оюутнуудын хоол хүнсний нөөцийн судалгаа гаргана

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн  “Бүх нийтийн бэлэн байдлын зэр

2020-11-13

Г.Ганбаяр: ХААИС-ийг Дархан, ШИТУС-ийг Эрдэнэт рүү нүүлгэнэ

Их, дээд сургуулиудыг орон нутагт төвлөрүүлнэ гэж Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /202

2020-10-26