Франкфурт-Улаанбаатар тусгай үүргийн онгоц хөөрлөө  

2020-10-23 0

Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц  хөөрлөө. Онгоц  маргааш 05:20 цагт газардах бөгөөд  258 иргэн эх орондоо ирнэ. Тодруулбал,  дунд бага насны хүүхэдтэй гэр бүл 35, өндөр настан 33, эрүүл мэндийн шалтгаантай ес бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 181 иргэн байгаа юм. Тэднийг ХӨСҮТ, “Холидэй”, “White house” зочид буудал болон “Энхсаран” сувилал, “Синдүра мед” эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

УОК-ын  шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Токио  Сөүл рүү долоон нислэг  нийт  арван  удаагийн нислэг  ийнхүү үйлдээд  байна. Тодруулбал,

  • Аравдугаар сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор  160 иргэн,
  • Аравдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн,
  • Аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор  259 иргэн,
  • Аравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 135 иргэн,
  • Аравдугаар сарын 16-нд  Сөүл-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоцоор 149 иргэн,
  • Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 115 иргэн,
  • Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 193 иргэн,
  • Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор 230 иргэн,
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 256 иргэн тус тус ирсэн.

Харин Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.

Холбоотой мэдээ

Хотоос гарах, орох иргэдийг зохицуулах түр журам

Улсын онцгой комиссын хуралдаанаар (2020.11.25) Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу буцаах

2020-11-26

Долоон дүүргийн 22 хороонд коронавирус бүртгэгдээд байна

Эрүүл мэндийн яамнаас  ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга

2020-11-26

Эрээн хотынхон монголчуудад 178 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн хандивлана

ӨМӨЗО-ны Хянгана аймгийн Жалайд хошууны уугуул Эрээн хотын Шинэ зээлд 20 гаруй жил гутал зарж буй Цэ

2020-11-24