НЭМГ: 0-9 нас хүртэлх насныхан томуу, томуу төст өвчний 73,6 хувийг эзэлж байна

2020-10-17 0

Аравдугаар сарын 1-нээс эхэлж томуугийн дархлаажуулалтыг хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд амбулаторын үзлэгт нийт 139782 иргэн хамрагдсан байна. Нийт үзлэгийн 4144 тохиолдол томуу, томуу төст өвчлөлөөр оношлогджээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “0-9 нас хүртэлх насны хүүхдүүд томуу, томуу төст өвчний 73,6 хувийг эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн төвд 870 дуудлага ирснээс 39,2 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага байна.Өнөөдрийн байдлаар хүүхдийн 1047 ор ажиллаж байгаагаас 740 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Иймд иргэд энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг зөвлөе. Орон нутгийн сонгуулийн үеэр  нийслэлийн 453 хэсгийн ороонд 906 эмч, эмнэлгийн ажилтан ажилласан. Энэ хугацаанд иргэдийн халууныг үзэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн” гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ

НЭМГ: 0-9 нас хүртэлх насныхан томуу, томуу төст өвчний 73,6 хувийг эзэлж байна

Аравдугаар сарын 1-нээс эхэлж томуугийн дархлаажуулалтыг хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт н

2020-10-17

Эмнэлгээр үйлчлүүлэх цагийг утсаар захиалах боломжтой боллоо

Иргэд эмнэлгээр үйлчлүүлэх цаг авахын тулд өглөө эрт ирж урт дараалалд зогсдог байдлыг арилгах зорил

2020-09-09

Халдвартай жолоочийн сэлгээний жолоочийг олж тусгаарлалаа

Дорноговь аймаг дахь Замын-Үүд хилийн боомтоор БНХАУ-аас орж ирсэн авто тээврийн жолоочоос коронавир

2020-07-31