“Цүнхээ шалга” аян эхэллээ

2019-08-27 0

Монгол Улсын зарим иргэн санаатай, болгоомжгүй үйлдлээр цүнхэндээ ангийн болон байлдааны сум тээвэрлэж яваад БНХАУ-ын Эрээн боомтоор нэвтэрч саатуулагдан эрүүгийн хэрэгт шалгагдах явдал тасралтгүй өсөх хандлагатай байна.
2018 онд Монгол Улсын Замын-Үүд боомтоор нэвтэрч, БНХАУ-ын Эрээн боомтоор нэвтрэх үедээ ангийн болон байлдааны сум биедээ, ачаа тээшиндээ авч явсан 49 хүн 231 ширхэг сум хураалгаж, өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагад шалгагдаж байна.
Дээрх үйлдэл 2019 оны эхний хагас жилийн байдлаар буурахгүй өсөх хандлагатай байгаа, мөн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор Эрээн хотыг зорьсон иргэдийн урсгал нэмэгдэж байгаа тул тус Консулын газраас санаачлан 2019 оны 8 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсын Замын-Үүд боомтын “Гарах” талд “ЦҮНХЭЭ ШАЛГА” аянг зохион байгуулж явуулахаар шийдвэрлэж өнөөдөр үйл ажиллагааг эхэллээ.

Холбоотой мэдээ

ДЭМБ баталгаажуулсан коронавирусын анхны вакцин “Pfizer/BioNTech”

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020.12.31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвара

2021-01-01

2021 онд агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, “Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн б

2020-12-31

Сэрэмжлүүлэг: Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын

2020-12-27