Магадлах аудит хийж байна

2020-09-24 0
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд 2019 оноос ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо гэсэн стандартуудыг нэвтрүүлэн ажиллаж байна.
“МонСертф” ХХК-тай энэ чиглэлээр хамтран ажилладаг бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд магадлах аудит хийх аудиторууд  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д ажиллаж эхэллээ.
Энэ удаад тухайн байгууллагын чанар, байгаль орчин, ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо буюу бүрэлдэхүүн хэсгүүд нь магадлах аудитын холбогдох шалгуурт ямар хэмжээнд тохирч байгааг тодорхойлох, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ нь нэгдсэн болон тухайлсан менежментийн тогтолцоонд хамаарах журам, аргачлал, шаардлагуудтай хэр хэмжээнд тохирч байгааг  тодорхойлох, байгууллагын хууль болон дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн бусад эрх зүйн шаардлагуудын нийцлийг хангах тогтолцооны чадамжийг үнэлэх, 2019 онд хийгдсэн баталгаажуулалтын анхдагч аудитын тайлангийн болон дотоод аудитын үр дүнгээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, байгууллагын нэгдсэн менежментийг сайжруулах боломжийг тодорхойлох зорилгоор ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Мэндчилгээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

2020-12-23

СӨХ-той холбоотой гомдлыг шийдвэрлэх “UBCall” аппликэйшн нэвтрүүлнэ

ШӨХТГ-т  иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт, шалгалтын ажил хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, сану

2020-12-22

“Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т талархал илэрхийллээ

Улсын хэмжээнд буй 900 мянга орчим айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлб

2020-12-15